2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
22°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд машинтай болжээ

ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн удирдамжаар хангахад оршиж буй аж.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг төслийн хүрээнд СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг гардуулж өгчээ.

Төслийн нээлт өнгөрөгч баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны магадлан итгэмжлэгдсэн “Энх-элбэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд болсон бөгөөд  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

 

Эх сурвалж: НЭМГ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x