Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Bair.mn нь Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг цахимжуулна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 1
Сурталчилгаа
 

Улаанбаатар хотын нэгэн зууны хувьсал

Дэлхийн 50 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн болон машины зах зээл дээр цахим бизнес эрхэлдэг Австралийн тэргүүлэгч компани болох “Эмэржинг Классифайд Венчурес” (ECV)  нь манай үндэсний цахим салбарын томоохон төлөөлөл болох “Ай Си Ти Групп” (ICT Group)-тэй хамтран Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт Австралийн технологийн шийдэл, туршлагыг хэрэгжүүлж, салбартаа тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгө зуучлалын www.bair.mn портал сайтыг нээж байна. Энэхүү сайтын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны зургадугаар сарын 28-нд Шангрилла зочид буудлын хурлын танхимд болов.

 

Уг нээлтийн үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн, үл хөдлөх хөрөнгийн компаниуд, Монголын гарааны бизнес эрхлэгчид болон салбарын төлөөллийнхөн хүрэлцэн иржээ.

 

Уг сайт нээгдсэнээр хэрэглэгчид хүссэн мэдээллээ хялбар авдаг болохоос гадна дотоодын барилгын компаниуд, хөрөнгийн зуучлагчдад цахим болон цахим бус орчинд бизнесээ өргөжүүлэх томоохон боломж гарч ирж байгаа юм. “Эмэржинг Классифайдс Вентурс” нь манай үл хөдлөх хөрөнгийн салбарт СААС буюу үүлэн технологи дээр суурилсан платформ болон дэлхийд тэргүүлэх цахим мэдээллийн удирдлагын системийг нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн үйлчилгээний хүрээнд автоматжуулалт, хиймэл оюун ухаан, 360 градусын зураг, бичлэг болон үнэлгээний шинэлэг арга зэрэг олон улсын хэмжээнд энэхүү салбарт хүч түрэн гарч буй технологи, инновацыг нэвтрүүлэхээр зэхээд байгаа аж.

 

Тус www.bair.mn үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л мэдээлэл тухайлбал, зарагдах байр, байршил, нарийвчлалтай зураг, ипотекийн зээл, даатгал, үл хөдлөх хөрөнгө борлуулагчдын танилцуулга гээд тал бүрийн мэдээлэл багтаасан энэ чиглэлийн анхны цогц мэдээлэл бүхий портал сайт болж байна. Байр хайж байгаа хүн хэдэн өрөө ямар байрыг аль байрлалд сонирхож байгаагаа сонгож хайлт хийчихээд дараа нь эргэн цахим хандалт хийхэд дараагийн өдрүүдэд шинээр орж ирсэн тэр чиглэлийн бүх байрны мэдээлэл нэмэгдэн гарч ирэх гээд технологийн шинэ шийдлүүдийг www.bair.mn тусгаж чаджээ.

 

Энэхүү портал сайтыг нээх ёслолын үйл ажиллагааны үеэр Австралийн “Эмэржинг Классифайдс Вентурс” компанийн гүйцэтгэх захирал Фредрик Орретус, үйл ажиллагаа технологи хариуцсан захирал Аксел Ферриер нар болон “Ай Си Ти” группийн ерөнхийлөгч Г.Лхамсүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Австралийн “Эмэржинг Классифайдс Вентурс” компанийн гүйцэтгэх захирал Фредрик Орретус хурдацтай хөгжиж буй Монголын зах зээл дээр хамтран ажиллах тохиромжтой хамтрагчийг багагүй хугацааны турш хайсны үр дүнд “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах болсондоо тун их таатай байгаагаа илэрхийлээд дотоодын туршлага болон зах зээлийн нарийн мэдлэгийг олон улсын чиг хандлагад нийцсэн арга технологитой хослуулснаар Монгол улсад ирээдүйд олон шинэлэг цахим бизнес нээгдэх үүдийг нээгдэж байгаа талаар онцолж байлаа.

“Ай Си Ти” Группын ерөнхийлөгч Г. Лхамсүрэн Монголын технологийн салбарт нэгэн том алхам болж байна хэмээгээд дотоодын туршлагыг олон улсын стандартай хоршуулах болсондоо сэтгэгдэл тун өндөр байгаагаа илэрхийлж, хоёр компанийн хамтын ажиллагаа нь олон давуу талыг авчрана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Долдугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхлэх тус цахим хуудас нь 40 гаруй зуучлалын байгууллага, 800 орчим агентууд, 5000 хол давсан үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлтэйгээр эхэлж байгаа бөгөөд уг тоо маш хурдтайгаар нэмэгдэх хандлагатай байна.

Нэмэлт мэдээлэл: 3 сая хүн амтай, хүн амын дийлэнх нь нийслэл хотдоо аж төрдөг Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын үзүүлэлт сүүлийн хэдэн жил буурсан үзүүлэлттэй байсан хэдий ч эргээд өсөх хандлагатай байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 онд 6.9% байсан ба одоогоор 10%-рүү ойртох өсөлттэй байгаа нь үл хөдлөх хөрөнгийн салбарт тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Проптек нь үүлэн технологи болон өгөгдлийн сангийн давуу талыг ашиглан үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдад байр, орон сууцыг зарах, түрээслэх явцыг маш хурдан болгож буй дэлхийн нийтээр дэлгэрээд байгаа чиг хандлага юм.

“Эмэржинг Классифайдс Вентурс”-ийн тухайд: “Эмэржинг Классифайдс Вентурс” нь автомашин ба үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, зуучлал ба түрээсийн үйл ажиллагааг дэвшилтэт технологи дээр суурилсан шийдэл бүхий цахим хуудсаар явуулдаг компани. Хөгжиж буй орнуудад голдуу үйл ажиллагаа явуулдаг уг компани өөрсдийн бизнесийн оновчтой арга барил, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн ухаалаг шийдэл бүхий  цахим хуудсаараа дамжуулан ирээдүйд зорилтот зах зээлийн тогтвортой байдал, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулдаг гэж үздэг. 

Ай Си Ти Группын тухайд: Дата анализ, Програм хангамж, цахим хуудас болон дата төв зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, нийтдээ 13 компаниас бүрдсэн уг групп нь Монгол улсын мэдээлэл технологийн тэргүүлэх байгууллага юм. Мөн улсдаа хамгийн анхны санхүүгийн зах зээл дээр амжилттай хөрөнгө босгосон мэдээлэл технологийн компани болох Айтүүлс ХК (iTools)-ийг үүсгэн байгуулахаас гадна олон олон өөр бизнесийг нэвтрүүлсэн түүхтэй. Блокчэйн технологид суурилсан хувьцааны бирж, зээлийн платформ, болон даатгалын систем, Эй Ай технологид суурилсан танилтын систем зэрэг үйлчилгээг одоогоор хийж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.