Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан хөдөлгүүртэй машинууд “хиймэл дуу гаргадаг” байх журам Европт хэрэгжиж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Цахилгаан хөдөлгүүртэй машинууд “хиймэл дуу гаргадаг” байх журам Европт хэрэгжиж эхэлжээ
Sara, ikon.mn - text to speech

Цахилгаан хөдөлгүүртэй автомашинаас хөдөлгүүрийн чимээ сонсогддоггүй нь заримдаа явган зорчигч, дугуйтай хүмүүст эрсдэл үүсгэдэг.

Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 1-нээс эхлэн Европын Холбооны зах зээлд зориулж үйлдвэрлэгдэх бүх цахилгаан хөдөлгүүрт автомашинууд хиймэл дуу гаргагчтай байх журам мөрдөгдөж байна.

Журмын дагуу 19 км/цаг-аас бага хурдтай явахдаа автомашин нь AVAS (Acoustic Vehicle Alert System) хэмээх хиймэл дуу гаргагч төхөөрөмжийг ажиллуулдаг байх ёстой.

Гаргах дуу нь тийм чанга биш, явган болон дугуйтай хүний анхаарлыг татахуйц байх гэнэ. Жишээ дуу чимээг дор сонсгож байна.

Эх сурвалж: BBC