Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонсүх: 100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

100 айлын авто замыг шинэчлэн засварлахтай холбоотойгоор долоодугаар сарын 1-нээс тус замыг хаах талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/318279685726460/
100 айлын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн.

  • Долоодуаар сарын 1-10-ны өдрийг хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл, 
  • Дараагийн ээлжид долоодугаар сарын 14-28 ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,
  • Долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж зам засварын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
 
 

Цаг уурын нөхцлөөс шалтгаалаад хэд хоног хойшлогдож магадгүй. Зам хаасан үед автомашин өөр газраар зорчих боломжтой" гэв.

"Замын өргөн нь 12 метр, хоёр талаараа ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр байна. Мөн тухайн замын хоёр талаар ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөсөн.

Суурьшлын бүс ихтэй учраас 100 айл орчмын замыг ингэж гурван хэсэгт хувааж байгаа юм. Нийтийн тээврүүд эхний ээлжид Хангай хотханы зүүн гар талаар 100 айл руугаа зорчих боломжтой.

Хоёр дахь ээлжид 100 айлын Сэлбэ голыг дагасан далан бий. Энэ далан дээгүүр тээврийн хэрэгсэл одоо болтол зорчиж байгаа. Зам барилгын ажлаа бид өнгөрсөн жил шиг усархаг бороо дарааллаж олон өдөр орохгүй бол ирэх сарын 15-ны өдөр хийж дуусаад зочих хэсгээ нээнэ. Харин үлдсэн тоноглолын ажлаа хийхдээ бид ямар нэг байдлаар тээврийн хэрэгслийн саад болохгүй.

Энэхүү 1.6 километр авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Энэ мөнгө зөвхөн 100 айлын замын бүтээн байгуулалтын ажилд биш, замын доорх инженерийн шугам сүлжээг засварлах, тунелын системд оруулах ажилд зориулагдана.

Мөн бид 100 айлын зогсоолын тоог нэмж, замын ус зайлуулах хоолойг шийднэ. Тиймээс тухайн зам дээр ус тогтоно гэсэн асуудал гарахгүй" гэлээ.