“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32,400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна.
Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм.
Мөн иргэд сайн дураараа харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй тус дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Эх сурвалж: НЭМГ