Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжинд дэлхийн хамгийн том нисэх буудлын барилгын ажил дуусжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Бээжинд дэлхийн хамгийн том нисэх буудлын барилгын ажил дуусжээ
Sara, ikon.mn - text to speech

Хятадын нийслэл Бээжин хотод Дашин Олон Улсын Нисэх Буудлын барилгын ажил дуусаж, өчигдөр буюу Ням гарагт хүлээлгэн өгсөн байна.

Бээжин хотын төвөөс урд зүгт 46 км зайнд байрлах буудал нь 1.4 сая м.кв талбай эзэлдэг нь 25 ширхэг хөл бөмбөгийн талбайтай тэнцүү юм.

 

Нийт $60 тэрбумын зардлаар боссон нисэх буудлыг есдүгээр сарын 30-нд нээхээр төлөвлөжээ.

Хятад улс 2025 он гэхэд иргэний агаарын тээврийн дэлхийн хамгийн том зах зээл болно гэсэн тооцоо байдаг.

 

2025 онд Дашин Олон Улсын Нисэх Буудал жилд 72 сая зорчигч, 620,000 нислэг хүлээж авдаг болох ажээ. 2040 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 100 сая зорчигч, 880,000 нислэгт үйлчилдэг болно гэж тооцоолжээ.

Энэ үедээ АНУ-ын Атлантагийн нисэх буудлыг зорчигчийн тоогоор гүйцэж, дэлхийн хамгийн том нисэх буудал болох юм байна. Нисэх буудлын барилгын ажил 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд эхэлж байжээ.

Эх сурвалж: Xinhua