Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-БНАСАУ-БНСУ-ын гурван талт уулзалт болсонд Монгол Улс баяр хүргэв

ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
АНУ-БНАСАУ-БНСУ-ын гурван талт уулзалт болсонд Монгол Улс баяр хүргэв
Sara, ikon.mn - text to speech

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүст уулзлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо.

Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт болон АНУ-БНАСАУ-БНСУ-ын анхдугаар гурван талт уулзалт нь холбогдох талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, ЗХА-ийн бүс нутагт хөгжил цэцэглэл, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна.

 

Эх сурвалж: ГХЯ