Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тавыг нь өнөөдөр байцаасан байна

Б.Ану
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тавыг нь өнөөдөр байцаасан байна
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын дарга Г.Занданшатар  "Нэр бүхий 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг хангалттай байгаа" гэж өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тайлбарласан билээ.

Тэгвэл өнөөдөр зарим шүүгчийг барьж хорьсон тухай мэдээлэл гараад буй.

Бидний авсан мэдээллээр:

  • Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, 
  • Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр,
  • Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,
  • Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон нарыг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар байцааж байгаа юм байна.

Мөн Ерөнхийлөгч зарлиг гаргаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчид багтсан Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханг өнөөдөр өрөөнд нь байцаасан мэдээлэл ирлээ. Тэднийг цагдан хорих эсэх асуудал одоогоор тодорхой болоогүй байна.