ОУВС-гийн ажлын хэсэг зургаадугаар сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу явагддаг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийжээ.
"Уг ажлын хэсгийн дүгнэлт хөтөлбөрийн үнэлгээнээс тусдаа. Гэхдээ хэрэгжилттэй тодорхой хэмжээгээр холбоотой" гэдгийг ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Сакер хэллээ.
Зөвлөлдөх уулзалтын үр дүнг танилцуулж ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид ажлынхаа тайланг товч байдлаар гаргаад байна. Дэлгэрэнгүй тайлан есдүгээр сард гарч, манай вэб сайтад тавигдана.
Тайлангаас ганц хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.
2017 оны эхэн үетэй харьцуулахад эдийн засагт маш том нааштай өөрчлөлтүүд гарсан.
Эдийн засгийн өсөлтийн задаргааг харвал дэлхийн зах зээл дээр арилжаалагддаг Монгол Улсын экспортын түүхий эдийн үнэ, эрэлт өндөр байлаа.
Гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа Үүнтэй зэрэгцээд Засгийн газар зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засагт итгэх дотоодын итгэлийг нэмэгдүүлж чадсан. Энэ нь эдийн засаг сэргэхэд тодорхой хувь нэмэр орууллаа.
Монгол Улсын эрх баригчид эдийн засгийн таатай нөхцөл байдлыг зөвөөр ашиглаж төсвийн алдагдлыг бууруулан, гадаад валютын нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлж чадлаа. Илүү тодорхой хэлбэл нэгдсэн төсвийн нийт тэнцэл ДНБ-ний 18 хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирсан байгаа.
Үүний зэрэгцээ
Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал нөхцөл байдал эрс сайжирсан. Гэсэн ч энэ өөрчлөлтүүд Цаашдаа ч
Өрхийн өрийн хэмжээ нэмэгдэж, ядуурал буурахгүй байгаа нь энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой гэсэн дохиог өгч байна хэмээн ойлгож байгаа. Бидний зүгээс олон асуудлыг хамарсан өргөн хүрээтэй зөвлөмж гаргадаг ч энэ удаад гурван гол асуудлыг онцгой анхаарахыг зөвлөж байна.
Нэгдүгээрт, Төсвийг ашигтай гаргах тал дээр анхаарлаа хандуулсан хэвээр байх. шаардлагатай.
Хоёрдугаарт, Банкуудын зээлийн өсөлтийг хязгаарлах. Зээлийн өсөлт нэмэгдэхээр төлбөрийн тэнцэл, инфляцид дарамт болдог. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд зээлийн өсөлт өндөр байсантай холбоотойгоор төгрөгийн ханшид сөрөг нөлөө ажиглагдсан. Энэ нь бидний маш их хүчин чармайлтаар олж авсан амжилтаас ухрахад хүргэж байна.
Гуравдугаарт, Банкны хяналт шалгалтыг илүү чангатгах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр хийгдэх ажлууд хүлээгдэж байгаа учраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ажлууд удааширсан. Валютын сангийн хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийгдсэн. Үнэлгээний үр дүнд үндэслэн байгаа.
. Төв банкны зүгээс зургаан банканд 2018 эцэс гэхэд өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх хугацаатай үүрэг өгсөн. Гэсэн хэдий ч .
Зарим банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж байгаа ч уг үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль дүрэм болон олон улсын шилдэг туршлагад бүрэн дүүрэн нийцэхгүй байна гэсэн дүгнэлт хийж байна.
Монголбанкны зүгээс уг зургаан банкны нэгд нь арга хэмжээ авч энэ оны дөрөвдүгээр сард нэг банк татан буугдсан. Үлдэж байгаа таван банкны хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үүрэг амлалтынхаа хэмжээнд хүрэхгүй байна. Ийм шалтгааны улмаас 2018 оны арванхоёрдугаар сард эсвэл 2019 оны нэгдүгээр сард эцэслэгдэх ёстой байсан ОУВС-ийн зургаадугаар шатны үнэлгээ одоо болтол дуусаагүй хүлээгдсээр байна.
Тиймээс ОУВС-ийн зүгээс өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр эрх баригчдад хоёр урьдчилсан нөхцөлийг хангаж байж зургаадугаар шатны үнэлгээг эцэслэх боломжтойг мэдэгдсэн.
Нэгдүгээрт, 2018 оны тавдугаар сард Монголбанкнаас арилжааны банкуудад хүргүүлсэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хангах ёстой. Хэрвээ арилжааны банкууд энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Төв банкны зүгээс хяналт шалгалтын журмын дагуу арга хэмжээнүүдээ авах ёстой.
Хоёрдугаарт, Монголбанк хөндлөнгийн гуравдагч этгээдээр арилжааны банкуудад нэмэгдүүлсэн гэж байгаа өөрийн хөрөнгөд дахин аудит хийх шаардлагатай байгаа. Уг аудит саяхнаас хийгдэж эхэлсэн.
Энэ хоёр арга хэмжээг бүрэн дүүрэн хийж дууссаны дараа зургаадугаар шатны үнэлгээ дуусаж, ОУВС-ын дараагийн шатны санхүүжилт олгогдох нөхцөл бүрдэнэ. Энэ ажил ямар хугацаанд үргэлжлэх талаар мэдээлэл бидэнд алга байна.
Монгол Улсад эдийн засгийн өндөр өсөлтөд хүрэх маш их хүсэл зориг байна.
Тийм зорилт дэвшүүлж байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг урт хугацаандаа авч явах боломж хэр байна вэ гэдгийг тооцож үзэх ёстой. Өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэгч хүчин зүйлүүдээ харах хэрэгтэй. " хэмээн ярилаа.
Ажлын хэсэг УИХ-ын дарга, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Засгийн газрын бусад дээд албан тушаалтнууд, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж ярилцсан байна.