Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын архины үйлдвэр хөрөнгийн зах зээлд шинэ дээд амжилт тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Хятадын архины үйлдвэр хөрөнгийн зах зээлд шинэ дээд амжилт тогтоожээ
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй архи үйлдвэрлэгч компани өчигдөр Хятадын хөрөнгийн зах зээлд шинэ дээд амжилт тогтоожээ.

Квэйчоу Моутай компанийн нэгж хувьцааны үнэ өчигдөр Шанхайн хөрөнгийн бирж дээр 1,001 юань ($145) хүрч арилжаалагдсан байна.

Ингэснээр 2005 онд Хятад улс хөрөнгийн зах зээлээ өөрчлөн шинэчилснээс хойш хувьцааны үнэ нь 1,000 юаний босгыг давсан анхны компани болж байгаа юм.

Он гарсаар Квэйчоу Моутай компанийн хувьцааны үнэ 69 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1.25 их наяд юань ($180 тэрбум) болоод байгаа. Энэ үнэлгээгээрээ Хятадын нийт нээлттэй компаниудаас зургаад жагсаж байна.

Квэйчоу Моутайн урд гурван банк, нэг даатгалын компани, төрийн өмчит газрын тосны компани байгаа юм.

Хятадын баруун өмнөд Гуйжоу мужийн хотын нэр болох Моутай нь улсдаа хамгийн нэр хүндтэй архины брэнд юм. Моутайг Хятадын үндэсний сархад хэмээн албан ёсоор зарлаж, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтуудад өргөнөөр хэрэглэдэг.

1972 онд Хятадад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч Ричард Никсоныг энэхүү архиар зочилж байсан түүхтэй.

Johnie Walker брэндийг эзэмшигч Diageo компанийг 2017 онд зах зээлийн үнэлгээгээр гүйцэж түрүүлснээр Квэйчоу Моутай нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй архины компани болсон юм.

Одоо Diageo компанийн үнэлгээ $102 тэрбум орчим байдаг.

 

Эх сурвалж: CNN