Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсгийн агуулах дэлбэрсэн хотын иргэд Казахстаны удирдагчдаас тайлбар нэхэж жагсав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө Казахстаны өмнөд бүсийн Арысь хотод зэвсгийн агуулах дэлбэрч, гурван хүний амь үрэгдэж, олон арван хүн шархдсан билээ.

Энэ ослын дараа Арысийн 45,000 орчим оршин суугчийг 80 орчим километр зайтай Туркистан мужийн төв Шымкент хот руу нүүлгэн шилжүүлсэн юм.

Өчигдөр мужийн захирагч Омирзак Шокеев нүүлгэн шилжүүлсэн иргэдийг хот руу нь буцаах автобуснууд Баасан гарагт Шымкентээс хөдлөхийг зарласан байна.

Гэвч Арысийн хэдэн зуун оршин суугч хот руугаа буцахаас айж байгаагаа илэрхийлж, гудамжинд жагсжээ. Тэд аюулгүй байдлын баталгааг эрх баригчдаас шаардсан байна. Мөн Арысь хотоос өөр газарт суурьшуулахыг шаарджээ. Улмаар Шымкентийн төв дэхь эрх баригч Нур Отан намын байр руу хөдөлсөн ч цагдаа нар хориглож зогсоосон байна.

Туркистан мужийн захирагч Шокеев иргэдтэй уулзахдаа дэлбэрэлтийн дараа хотод цацраг туяа тархсан гэх яриаг няцааж, шинэ байраар хангахаа амлажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty