Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг ажлын хариуцлага алдсан учир эгүүлэн татсан байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татжээ.

2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн байна.  Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай асуудлыг дараагийн хурлаар оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгожээ.