Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулилалтын хаалт болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Blue Sky зочид буудалд

09:00 цагаас “Улаанбаатар эдийн засаг форум” эхэлнэ.

Туушин зочид буудалд

09:30 цагаас “Нууцлал ба олон нийтийн мэдэх эрх, төрийн ил тод нээлттэй байдал” зөвлөлдөх уулзалт болно.

ҮХЦ-ийн байранд

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт

10:00 цагаас НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын “Эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулах удирдамжийг танилцуулах уулзалт болно.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Тавантолгойд

11:00 цагаас “Хааны эрэлд-2019”  энхийг дэмжих олон улсын сургуулилалтын хаалт болно.

Маршалын гүүрний дэргэд

11:00 цагаас НОБГ-ын Аврах 105 дугаар анги, Цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд голын үерээс сэрэмжлүүлэх мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос “Торгоны зам-2019” олон улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн тѳвд

11:30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд

12:00 цагаас ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл өгнө.