Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Буриадад онгоц осолдож, хоёр хүний амь үрэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Нижнеангарск хотод ослын буулт хийсэн иргэний агаарын тээврийн онгоц галд автсаны улмаас хоёр хүний амь үрэгдэж, долоон хүн бэртсэн байна.

Улаан Үдээс хөөрөөд Нижнеангарскад буусан Антонов АН-24 онгоцонд нийт 46 хүн зорчиж байжээ. Онгоц газардах зурвасаасаа хэтрэн явсаар жижиг байшин мөргөж, галд автсан байна.

Газардахын өмнө онгоцны хяналтын системд гэмтэл гарсныг нисгэгчид мэдээлж, хоёр хөдөлгүүрийн нэг нь ажиллагаатайгаар ослын буултыг гүйцэтгэсэн тухай орон нутгийн аврах алба мэдээлжээ.

Осолдсон онгоц нь Оросын дотоодын зах зээлд үйлчилдэг Ангара авиа компанийнх юм байна.

 

Эх сурвалж: ТАСС