2019/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.82₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-7°
15:00
S30
-7°
16:00
S30
-9°
17:00
S29
-10°
18:00
S31
-12°
19:00
S31
-13°
20:00
S31
-14°
21:00
S31
-14°
22:00
S29
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шри Ланка улсад 43 жилийн дараа анх удаа цаазын ял гүйцэтгэх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Шри Ланка улсын ерөнхийлөгч Майтрипала Сирисена

Өчигдөр буюу Лхагва гарагт Шри Ланка улсын ерөнхийлөгч хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүнийг цаазаар авах захирамж гаргасан байна.

Энэ нь тус улсын сүүлийн 43 жилийн түүхэнд анхны цаазын ял гүйцэтгэл болох юм.

Хар тамхины хэрэглээ Шри Ланкын нийгмийг хордуулах ноцтой хэмжээнд хүрч, 300,000 орчим хүн донтоод байгаа нь цаазын ялыг сэргээн хэрэглэх үндэслэл болсон тухай ерөнхийлөгч Майтрипала Сирисена ярьжээ.

Мөн тус улсын нийт 24,000 хоригдлын 60 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдэгдсэн байна.

Шри Ланка улсын шоронгийн багтаамж 11,000 бол хар тамхины гэмт хэрэг нэмэгдэж, дээд багтаамжаасаа хоёр дахин их ачаалалтай болоод байгаа ажээ. 

Тус улсад хамгийн сүүлд 1976 онд цаазын ял гүйцэтгэж байсан юм. Саяхан Шри Ланкын шоронгийн удирдлага эзгүй байгаа зандалчны орон тоонд хоёр хүн ажилд авах зар гаргасан байна.

Нийт 26 хүн уг ажлын байранд урьдчилсан байдлаар тэнцсэн бөгөөд сургалт зохион байгуулсны дараа хоёрыг нь сонгох гэж байгааг шоронгийн удирдлагууд мэдэгджээ.

Шри Ланкын ерөнхийлөгч Сирисена өнгөрсөн нэгдүгээр сард Филиппинд айлчлахдаа тус улсын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэж байгаа туршлагыг “дэлхийд үлгэр жишээ болж байна” хэмээн магтаж байв.

Дөрөвдүгээр сард Шри Ланкын цагдаа 2016, 2017 онуудад хураасан нийт 770 кг мансууруулах бодисыг нийтийн өмнө устгаж байжээ. Харин энэ он гарсаар 731 кг героин, 1 кг кокайн, 1,607 кг марихуана хураагаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x