Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хуваахыг та дэмжих үү?

ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг.

Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улсын хэмжээнд их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ.

Бүсчлэлд хувааснаар нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөжээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах юм байна.

Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байхаар зохицуулах аж.

Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна.

Иргэн та ЭНД дарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.