Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Германд хэт халснаас зам хайлж, автомашин зорчих хурдны хязгаарыг бууруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Европ тивийг халуун агаарын урсгал нөмрөөд байна. Атлантын далайд шуурга дэгдэж, Европын төв хэсэгт агаарын даралт нэмэгдсэн нь Сахарын цөлөөс халуун агаар урсаж ирэх нөхцлийг бүрдүүлсэн гэж цаг уурчид тайлбарлаж байгаа.

Энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагуудад Европын зарим хэсгүүдэд агаарын температур Цельсийн 40-45 хэм хүрэхийг анхааруулж байна.

Өчигдөр Германы Польштой залгаа хилийн ойролцоо Кошен хотод агаарын хэм 38.6 хүрэх үед хурдны замын асфальт хайлж эхэлсэн тул автомашин зорчих хурдны хязгаарыг 120 км/цаг болгон бууруулах арга хэмжээ авчээ.

Мөн Балтийн тэнгисийн ойролцоо Росток хотын орчимд төмөр зам хэт халууны улмаас муруйж, хэлбэрээ алдсан тухай мэдээлж байна. Бранденбургт биедээ ямар ч хувцасгүй эр мопедоор зорчиж явсныг цагдаа нар зогсоосон ч ямар нэг арга хэмжээ авч чадаагүй  тухай мэдээлжээ.

Мюнхенд хэсэг эмэгтэйчүүд хөхний даруулгаа тайлан наранд биеэ шарж байсныг болиулахаар цагдаа нар шаардлага тавьсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Үүний улмаас хотын хууль тогтоогчид хөхний даруулгагүй наранд биеэ шарахыг хориглодог журмыг өөрчлөх асуудлыг хэлэлцжээ.

Судлаачид цаашдаа жил бүрийн зун Европ тивийг ийм халуун агаарын урсгал нөмөрдөг болж, давтамж нь улам ойртохыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: The Guardian