Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хэрвээ дайснууд АНУ руу довтолбол япончууд Sony телевизээрээ үзэхээс хэтрэхгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ болон Япон улсын хооронд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ 1960 онд шинэчлэн батлагдсан байдаг.

Уг гэрээ ёсоор Япон улс АНУ-ын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байрлуулж, Япон руу дайсан довтолбол АНУ хамгаалах үүрэг хүлээдэг юм.

Тэгвэл юм болгонд Америкийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг Дональд Трамп энэхүү гэрээний тэгш бус байдлыг сүүлийн үед шүүмжлэх болоод байгаа.

Тэрээр ерөнхийлөгч болсон цагаасаа эхлэн Зүүн Ази дахь холбоотнуудаасаа батлан хамгаалах зардлыг тэнцүү хувааж гаргахыг шаардаж байна.

Трамп өнөөдөр Японы Осакад эхлэх “Их 20”-ын чуулганыг зорихоосоо өмнө уг санаагаа дахин илэрхийлсэн байна.

Тэрээр өчигдөр Fox Business сувагт ярихдаа “Хэрвээ Япон руу дайсан довтолбол бид амь нас, хөрөнгө мөнгөө үрж, Дэлхийн Гуравдугаар дайныг эхлүүлнэ. Харин АНУ руу дайсан довтолбол Япон улс бидэнд туслахгүй. Япончууд Sony телевизээрээ энэ тухай мэдээг үзэж суух болно” гэжээ.

Трамп зөвхөн Азийн холбоотнуудаа бус, мөн NATO-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах зардалд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг зарцуулах амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа.

Хэрвээ АНУ-Японы холбоотны гэрээг цуцалбал Япон улс Хятад, Умард Солонгос, Орос зэрэг дайсагнагч хөршүүдийнхээ өмнө ямар ч хамгаалалтгүй болох юм.

 

Эх сурвалж: CNN