2019 оны зургаадугаар сарын 26-ны үдэш "Аэро Монголиа" ХХК-ийн Embraer 145 агаарын хөлгөөр Алтай нутгийн иргэдийн 20-иод жил хүсэн хүлээсэн шөнийн нислэг үйлдэгдлээ.
ИНЕГ-ын харьяа Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй боллоо. Ингэснээр "В" "С" ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой болж байгаа нь энэ юм.
Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд, өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг.
Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.