Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн ерөнхийлөгчтэй цуг “Их 20”-ын чуулганыг зорьсон албан хаагчаас 39 кг кокайн илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару тангараг өргөх ёслолын үеэр

Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонарутай цуг Японы Осакад болох “Их 20”-ын чуулганыг зорьж явсан тус улсын нисэх хүчний офицерын ачаанаас 39 кг кокайн илрүүлжээ.

Ерөнхийлөгчийн онгоц Испаний Севилл хотод түр зогсох үед түүнийг Мягмар гарагийн орой баривчилсан тухай Бразилийн батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Хар тамхи тээвэрлэгч нь 38 настай бага түрүүч Силва Родригез байсныг Бразилийн хэвлэлүүд тодруулжээ. Тэрээр ерөнхийлөгчийн онгоцыг дагалдаж явсан нөөц онгоцоор зорчиж байсан гэнэ.

Ерөнхийлөгч Болсонару хэргийг мөрдөн шалгах ажилд Испаний талтай нягт хамтран ажиллахыг өөрийн батлан хамгаалах яаманд даалгасан байна.

 

Эх сурвалж: CNN