2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-9°
B30
УЛААНБААТАР
|
-10°
06:00
S29
-7°
07:00
S29
-7°
08:00
S30
-5°
09:00
S26
-2°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26
15:00
S26
16:00
S26
17:00
S26
-2°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно

ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

2019 оны 06 дугаар сарын 26-ны 20:00 цагаас 27-ны 20:00 цаг хүртэлх урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд  13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө сэрүүсч 15-17 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө  сэрүүсч 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур  ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Дундговийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө сэрүүсч 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2019 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд  нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

x