Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас гурван хүн амь үрэгдээд байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө Казахстаны өмнөд Туркистан мужийн Арысь хотын зэвсгийн агуулахад гал гарч, хүчтэй дэлбэрсэн билээ.

Дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо гурав болсныг тус улсын батлан хамгаалахын дэд сайд Тимур Дандибаев өнөөдөр нийслэл Нур-Султан хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.

Өмнө нь уг ослын улмаас нэг энгийн иргэн, нэг армийн офицер амиа алдсан болохыг мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр 32 настай офицер Абдикул Ахметов эмнэлэгт шархаа даалгүй нас барсан байна.

Туркистан мужийн захирагч Омирзак Шокеев бүс нутагтаа онц байдал зарлаж, Арысь хотын 45,000 иргэнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан юм. Нүүлгэх ажиллагаа эхлэхээс өмнө 35,000 орчим оршин суугч хотоос дүрвээд байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Батлан хамгаалахын сайд Нурлан Эрмекбаев дэлбэрэлт хэдэн өдрийн турш үргэлжлэх магадлалтайг мэдэгджээ.

Дэлбэрэлтийн улмаас шархдсан 89 хүн эмнэлэгт эмчлүүлснээс есийнх нь биеийн байдал муу байгааг Казахстаны эрүүл мэндийн яам мэдээлээд байна.

Даваа гарагийн орой гамшгийн бүсэд ажилласан тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев буруутныг олж шийтгэх, хохирогчдод санхүү, эм тариа, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээ иргэдэд амлажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty