Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын “Араатан” хочит лимузиний тухай

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дональд Трампын “Араатан” хочит лимузиний тухай
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн улс орнуудын удирдагчид тусгай хамгаалалттай автомашин хөлөглөдөг. Тэдгээрийн дундаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын $1.5 саяын өртөгтэй төмөр хүлэг аюулгүй байдал талаасаа хамгийн найдвартайд тооцогддог байна.

“Араатан” хочтой Кадиллак лимузинийг 2014 онд захиалж, 2018 оноос ашиглаж эхэлжээ. Есөн тонн жинтэй уг автомашиныг General Motors компанийн ачааны машины суурин дээр бүтээсэн бөгөөд долоон хүний суудалтай.

Сум, тэсрэлтээс гадна химийн болон биологийн халдлагаас хамгаалагдсан. Гадаад хуяг нь 20 см зузаан бол цонхны шил нь 12 см зузаан юм байна.

Дугуй нь сум нэвтрүүлдэггүй хантаазанд ашигладаг Kevlar хэмээх материалын орцтой. Түлшний сав нь галд тэсвэртэй материалаар бүрхэгджээ.

Хаалга нь Boeing 757 загварын нисэх онгоцны хаалгатай тэнцүү хүнд жинтэй. Машины дотор байрлах хөргөгчинд ерөнхийлөгчийн цусны бүлэгтэй таарах цусыг нөөцөлсөн байдаг бөгөөд шархдсан тохиолдолд ашиглах зориулалттай юм байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай Сингапурт анх удаа уулзахдаа өөрийн шинэхэн лимузинийг үзүүлэн гайхуулж байсан юм.

Эх сурвалж: Business Insider