Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын хяналтын камеруудыг бүртгэлжүүлнэ

ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон цаашид шинээр суурилуулахаар төлөвлөж буй хяналтын камеруудыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм. 

Журмыг хэрэгжүүлснээр:

  • Нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэлжүүлэх,
  • Хот байгуулалтын дундын мэдээллийн санд тулгуурлан бодит дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх;
  • Нийслэлд суурилуулсан теле хяналтын системүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцах алба, нэгжийг тодорхой болгож, хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын стандартын шаардлага хангаагүй болон дур мэдэн эмх замбараагүй камер суурилуулах ажлуудыг зогсоож, нэгдсэн төлөвлөлт, бодлогын хэмжээнд зохион байгуулах;
  • Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын нэгдсэн хяналтын систем бий болгон, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг камержуулах урьдчилсан нөхцөл бүрдэнэ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг нэгтгэн, Засаг даргын захирамжаар батлуулах шийдвэр гарсан гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.