2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
08:00
S29
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-12°
11:00
S32
-8°
12:00
S32
-5°
13:00
S32
-3°
14:00
S30
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарантуяа: Дэлхий дээр гурван минут тутамд нэг хүн мансууруулах бодисын улмаас амиа алдаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Д.Нарантуяа: Дэлхий дээр гурван минут тутамд нэг хүн мансууруулах бодисын улмаас амиа алдаж байна
Sara, ikon.mn - text to speech

Жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг "Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг" олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ өдрийг тохиолдуулан нийт хүн амын дундах ойлголт мэдээллийг сайжруулах, мансууруулах бодисын хэрэглээнээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг" олон улсын өдрийг энэ жил "Эрүүл мэндэд Эрх зүй- Эрх зүйд Эрүүл мэнд" гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна.

Дэлхийн нийт хүн амын 5.6 хувь нь мансууруулах бодисыг наад зах нь нэг удаа хэрэглэж үзсэн гэх тоо мэдээ байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа “Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын ургамлын тариалалт эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байна. Мөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэгддэг, жороор олгох зориулалттай сэтгэцэд нөлөөтэй эм бодисыг хууль бусаар эсвэл тун хэтрүүлэх хэрэглэснээс болж эрүүл мэндийн ноцтой эрсдэл гарах тохиолдол эрчимтэй ихэссээр байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисын дэлхийн тайланд 2016 оны байдлаар дэлхий дахинд 15-64 насны 275 сая гаруй хүн буюу дэлхийн нийт хүн амын 5.6 хувь нь мансууруулах бодисыг наад зах нь нэг удаа хэрэглэж үзсэн гэж дурдагджээ. Эдгээрээс 31 сая хүн хортой хэрэглээтэй буюу эмчилгээ шаардлагатай.

Мөн дэлхий дээр 15-16 насны хүүхдүүдийн 5.6 хувь буюу 13.8 сая нь "Каннабис" хэрэглэж үзсэн гэх харамсалтай тоо байна. 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист донтсон хүн эмчилгээ авах магадлал туйлын бага буюу эмчилгээ байхгүй нь хамгийн их хортой нөлөө гэж үздэг бөгөөд тус бодист донтсон зургаан хүн тутмын ердөө нэг нь л өөрт шаардлагатай эмчилгээг авдаг.

Иймээс тухайн бодисыг хэрэглэж эхлэхээс нь буюу урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр олон салбарын хамтын ажиллагаа эрчимжүүлэх нэн шаардлагатай.

ДЭМБ-ын зүгээс мансууруулах бодисын хэрэглээг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхий дахины хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнийг Монгол Улс өөрийн хууль тогтоомж, бодлого хөтөлбөртөө уялдуулж хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.

Мансууруулах бодис нь халдварт болон халдварт бус өвчин үүсгэх хүчин зүйл болдог

 
Гэрэл зургийг Mpa.mn

НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэгчид 1999 онд 45 байсан бол 2018 онд 966 болж 20 дахин өссөн байна. Үүнээс байнга хэрэглэдэг нь 708 байна гэсэн судалгаа бий. 

Мансууруулах бодис нь халдварт болон халдварт бус өвчин, ДОХ, элэгний В, С вирусийн халдварыг ч үүсгэх хүчин зүйл болдог.

Судалгаанд оролцогчдыг ХДХВ/ДОХ, тэмбүү, хепатит С вирусийн шинжилгээнд хамруулахад 17 хувь нь тэмбүүтэй, 20 хувь нь С вирусийн халдвартай байсан байна.

Мансууруулах бодис нь халдварт өвчнөөс гадна сэтгэцийн үйл ажиллагааны алдагдал, донтолтод хүргэдэг, зүрхний хавхлагыг гэмтээж дотоод халдварыг даамжруулж, хураагуур судасны эмгэгийг үүсгэдэг.

Бидний юм ярьж байх хооронд дэлхий дээр гурван минут тутамд нэг хүн мансууруулах бодисын хэрэглээний улмаас амь насаа алдаж байна гэсэн ч судалгаа байдаг. Тиймээс бид хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх зайлшгүй шаардлагатай" гэлээ.

ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт архи, тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх программыг оруулсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ асуудалд төрөөс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Ц.Хандармаа хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017 оноос хойш батлуулсан.

Хууль зүй дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран олон улсад хэрэгжиж буй мансууруулах эм бодисын эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар колумб хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн Монгол Улсад нэвтрүүлж, гурав дах удаагийн сургалтаа хийгээд явж байна.

Мансууруулах арга  хэмжээг бүх салбарын оролцоо, уялдаа холбоотойгоор хийж ирсэн. Энэ утгаараа өнгөрсөн оноос эхлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт архи, тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх тусгайлсан программыг оруулсан" гэв.

Манай төвд жилдээ 1,000 гаруй хүмүүс донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлдэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь донгтох эмгэгтэй хүмүүст амбулаторийн, хэвтэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээ, өөртөө туслах бүлэгт хамрагдах, сэтгэц сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Манай төвд жилдээ 1,000 гаруй хүмүүс донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлэх тусламж, 7,000 гаруй хүн амбулаторийн тусламж үйлчилгээ авдаг. Сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг харахад мансуурах эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо өссөн үзүүлэлттэй байна.

СЭМҮТ дээр Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ жилд хийдэг бөгөөд мөн сүүлийн жилүүдэд мансууруулах эм бодистой холбоотой магадлан шинжилгээний тоо өсжээ. 

Энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийн зарим нь цагдаад эсвэл эмнэлэгт хандвал асуудалд орно гэсэн айдастай байдгийн улмаас эмчилгээнд хамрагдаж чаддаггүй. Иймээс бид 1800-2000 утсаар сэтгэцийн эмчийн зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Ямар нэг байдлаар мансууралд автсан эсвэл бухимдсан стресст орсон хүн тус дугаар залган үнэгүй зөвлөгөө авч болох юм" гэлээ.

Хар тамхитай тэмцэх газарт 109 хэрэгт 207 хүн холбогдон шалгагдаж байна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Сайнжаргал “Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам 30-35 хувиар нэмэгдэж байна. Тус гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуус эзэлж байгаа нь харамсалтай.

Энэ оны зургаадугаар сарын байдлаар хар тамхитай тэмцэх газарт 109 хэрэгт 207 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад хэрэг 8.3 хувиар өссөн бол, холбогдогчдын тоо 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн үйлдэл ихсэх хандлагатай болсон. Энэ оны зургаадугаар сарын байдлаар улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлсэн 16 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас шуудан илгээмж ашиглан 11 гэмт хэрэг үйлдсэн" гэлээ.

Дэлхий дээр 560 гаруй төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодис байдаг аж.

 

x