2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
05:00
S31
-17°
06:00
S31
-17°
07:00
S31
-17°
08:00
S31
-17°
09:00
S32
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-13°
12:00
S26
-11°
13:00
S26
-9°
14:00
S26
-6°
15:00
S30
-7°
16:00
S30
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга асан З.Энхболд "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
УИХ-ын дарга асан З.Энхболд "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ
Sara, ikon.mn - text to speech

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ.

Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ.

Тэрбээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж мэдэхийн цаагуур мэдэж, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жилд УИХ дээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан үгнээс нь ойлгогдож байгаа. Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгөөрэй.

Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох ОХУ-д буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруугүй" хэмээв.

 

x