Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Sara, ikon.mn - text to speech

ОБЕГ-ын  харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд алтан медаль хүртэж, “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Биеийн тамир, спорт хорооны заал”-нд болсон юм.

Тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин оролцож, 20 жин төрөл тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.