Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"АТҮТ-ийн таван албан тушаалтан авлигын хэргээр ял шийтгүүлсэн"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас 2019 оны зургаадугаар сард хийсэн ажлын талаар мэдээллээ өнөөдөр танилцууллаа.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн буюу гарч болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчөөс хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр тухайн байгууллагад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц байдлыг хянан үздэг.

2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд зургаадугаар сард Авто тээврийн  үндэсний төв/АТҮТ/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцсан байна.

2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс АТҮТ-ийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас таван албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна.

Хамтарсан уриалга гарган ажиллаж байна

Шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх спортын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд хандан соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэгч нь байх уриалгыг гаргажээ.

Энэхүү уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26 сургуулийн захирал, 48 цэцэрлэгийн эрхлэгч нар, Хан-Уул дүүргийн 18 сургуулийн захирал, 29 цэцэрлэгийн эрхлэгч нар дэмжиж багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, манлайлал, зөв үлгэр дуурайлалаараа эргэн тойрондоо нөлөөлж байх ёстой гэлээ.

Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна.

УИХ, Засгийн газраас томилогдсон таван албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэжээ

Иргэд, олон нийтээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээний талаар гомдол мэдээлэл хүлээн авах 1800-1969 утас мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний  дөрвөн төвд Иргэний хяналтын төвийг ажиллуулж байгаа. Тэгвэл зургаадугаар сард 1800-1969 утсаар нийт 29, нэгдсэн төвөөр дамжуулан нийт таван өргөдөл, гомдол хүлээн авч, 16 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 100 гаруй хүнд гарын авлага, тараах материал түгээжээ.
Шинээр томилогдсон албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж авав

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлийн дагуу тус газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газраас томилогдсон нийт таван албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэн хүлээн авлаа.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх мэт.

Дөрвөн албан тушаалтан ХОМ-ээ буруу гаргажээ

Тайлант хугацаанд тус хэлтэст нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар дөрвөн албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд  заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Үүнд:

  • “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
  • Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
  • Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа

Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу нэг албан тушаалтанд ажлаас халах, нэг албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, хоёр албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 962 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Тус хэлтэс өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд /өмнөх сарын үлдэгдэл орсон/ 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Шинээр хүлээн авсан

Өнгөрсөн 1 сард хянан шийдвэрлэсэн- 962

Ажиллагааны үлдэгдэл

Илт зөрчилтэй

Зөрчилгүй

Буцаасан

Анхааруулсан

174

914

6

738

24

48

Илт зөрчилтэй-6

  1. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин
  2. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар
  3. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв
  4. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж
  5. Багануур дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
Иргэдээс ирүүлсэн 107 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэжээ

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн нэг сарын хугацаанд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч, 107  өргөдөл, гомдлыг/өмнөх сарын үлдэгдэл орсон/ мөн хугацаанд хянан шийдвэрлэжээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.

Түүнчлэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон дөрвөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлжээ.

Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлжээ

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 6 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 18 гомдол, мэдээлэл буюу 26.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 32 гомдол, мэдээлэл буюу 47.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 буюу 1.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоо 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 75 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны зургаадугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 буюу шалгасан хэргийн 4.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг мөн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.