Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Баяр наадмыг зохион байгуулах хороо эрхээ цуцлуулсан таван бөхийг барилдуулах эсэх шийдвэрээ хэлэх байх"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN

Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/379707322653062/

Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго баридаанд барилдуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг холбооны бусад 1,000 гаруй бөх “барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй бөхчүүдийн эрхийг сэргээсэн” хэмээн эсэргүүцсэн асуудал үүсээд байгаа аж.

Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан тогтоолоо энэ долоо хоногт дахин хэлэлцэж, шийднэ.

Харин баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийг гарч барилдах эсэх дээр шийдвэрээ хэлэх байх.

Монголын Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчтэй. Эдгээр бөхчүүдийг барилдуулах эсэхийг нь шийдэхээр санал хураахад найман тэргүүлэгч нь зөвшөөрч, долоо нь эсэргүүцсэн. Тиймээс холбоо дүрэм журмынхаа дагуу олонхын саналаа дагаж, бөхчүүдийг цахимаар бүртгээд барилдуулахаар болсон. Мөн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу барилдуулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин үүнийг мэдсэн бөхчүүд сорилго барилдааны үеэр эсэргүүцлээ илэрхийлж, барилдаан цаг гаруй хугацаагаар хойшилсон.

Дэлхий нийтээр допингийн асуудалтай тэмцсээр байгаа. Манай улс ч мөн адил. 

Мөн тухайн залуучууд өргөдөл өгч барилдах эрхээ сэргээлгэх эсэх нь МҮБХ-нд хамаагүй. Үүнийг баяр наадмыг зохион байгуулах хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих асуудал гэдгийг ойлгоорой.

Сорилго барилдаан дээр энэ асуудал гарч ирсэн нь сайн хэрэг болсон. Хэрвээ шууд наадмаар гарч барилдсан бол үндэсний бөхийн түүхэнд хар дурсамж үлдэх байсан гэж бодож байна" гэлээ.