Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн мафийн босс шоронгийн дээврийн нүхээр оргожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Италийн томоохон мафийн бүлгийн босс шоронгоос оргосныг Уругвай улсын дотоод хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Ндрангета бүлгийн толгойлогч Рокко Морабито бусад гурван хоригдлын хамт Ням гарагийн орой шоронгийн дээврийн нүхээр оргосон байна. Тэд оргосныхоо дараа шоронгийн ойролцоох фермийн ажилтнуудыг дээрэмдээд зугтжээ.

Италийн өмнөд эргийн Калабриа хотод төвтэй Ндрангета нь Европын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлгүүдийн нэгт тооцогддог.

Морабито нь олон жилийн турш хууль хүчнийхнээс зугтаж яваад 2017 онд Уругвайд баривчлагдсан юм. Түүнийг улс дамнасан хар тамхины наймаа зохион байгуулсан хэрэгт буруутгаж, Итали улсад шилжүүлэн өгөхөөр хорьж байжээ.

 

Эх сурвалж: AFP