2019/11/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-27°
04:00
S26
-11°
05:00
S29
-12°
06:00
S29
-12°
07:00
S26
-12°
08:00
S26
-12°
09:00
S26
-11°
10:00
S26
-11°
11:00
S26
-10°
12:00
S26
-10°
13:00
S26
-10°
14:00
S26
-7°
15:00
S26
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2026 оны Өвлийн олимпийг Италид зохион байгуулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN

2026 оны Өвлийн олимпийг зохион байгуулагчаар Италийн Милан-Кортина Д’aмпеццо хотууд шалгарсныг өчигдөр Олон Улсын Олимпийн Хороо зарлалаа.

Тус олимпийн наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах ажээ. Итали улс өмнө нь хоёр удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан юм.

1956 онд Кортина Д’ампеццо, 2006 онд Турин хотууд тус тус зохион байгуулж байжээ.

Италийн хотуудтай өчигдөр Шведийн Стокгольм-Аре хотууд өрсөлдсөн юм. 

Шведчүүд 1912 онд ганцхан удаа зуны олимпийн наадмыг нийслэл Стокгольмдоо зохион байгуулсан түүхтэй.

Олон Улсын Олимпийн Хорооны гишүүд 47:34 харьцаагаар Италийн хотуудад илүү санал өгсөн байна.

Шийдвэрийг зарласны дараа Италийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар баяр хөөрөө иргэдтэйгээ хуваалцжээ. Өвлийн олимпийг зохион байгуулснаар Италийн эдийн засагт таван тэрбум еврогийн орлого орж, 20,000 ажлын байр бий болно гэж тэд тооцоолжээ.

 

Эх сурвалж: AFP

 

x