Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны өмнөд хэсэгт зэвсгийн агуулах дэлбэрч, олон хүн шархджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Казахстаны өмнөд бүсийн Арысь хотод орших зэвсгийн агуулах дэлбэрснээс олон хүн шархдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Даваа гарагийн өглөө тодорхойгүй шалтгаанаар гал гарснаас агуулах дэлбэрсэн байна. Туркстан мужийн захирагч Омирзак Шокеев бүс нутагт онц байдал зарлаж, Арысь хотын 45,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ.

Дэлбэрэлтийн улмаас 25 хүн шархдсаныг Туркстан мужийн төв Шымкент хотын эмнэлэгт эмчилж байна. Тэдгээрийн дотор таван хүүхэд байгаа юм.

Шымкент хотод нүүлгэн шилжүүлсэн иргэдийг байрлуулах газруудыг нээж, хоол хүнсээр хангасан байна.

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев улсынхаа батлан хамгаалах яам, дотоод хэргийн яам, Туркстан мужийн удирдлагуудад иргэдийн аюулгүй байдлыг хангаж, галын шалтгааныг шуурхай тогтоох даалгавар өгсөн байна.

Зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлт маш хүчтэй байсан тул Казахстаны газар хөдлөлтийг бүртгэх системд мэдрэгджээ.

Эх сурвалж: Reuters