Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Засварчин хоёр залуу бохирын худагт унаж нас баржээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
00:00 00:00
Засварчин хоёр залуу бохирын худагт унаж нас баржээ
Sara, ikon.mn - text to speech
Зураг зураг

Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 14:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу очиж шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б”/эрэгтэй/, Орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У”/эрэгтэй/ нар унаж нас барсан байжээ. Тэд ажил үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд хэргийг СХД дэх Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.