Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 30-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зургаадугаар сарын 30-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Улаанбаатар хот: 25, 26-нд өдөртөө 23-24 градус, шөнөдөө 12-15 градус хүртэл дулаан байна. Салхи секундэнд 9 м/с хүртэл ширүүсч түр зуурын дуу цахилгаантай бороо орно. 27, 28, 30-нд өдөртөө 16-19 градус, шөнөдөө 9-10 градус хүртэл дулаан байна. Салхи секундэнд 9-10 м/с хүртэл ширүүсч бороо орно.

Баруун аймгуудын нутгаар: 25, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 25, 29, 30-нд зарим газраар, 26, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25, 30-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27, 28-нд нутгийн хойд хэсгээр,  29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ