Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зун 1,000 оюутныг 21 аймаг, есөн дүүрэгт ажлын байранд зуучлах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Ажилтай оюутан хөтөлбөр” өнөөдрөөс эхэлж байна.

Тус хөтөлбөр оюутныг зуны амралтаараа болон хичээлийн хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсад 95 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар БСШУСЯ-аас хийсэн судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан 15 мянган оюутан, суралцагсдын 70 хувь буюу 10 оюутан тутмын долоо нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, хэрэгцээтэйгээ илэрхийлсэн байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого,үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.10 заалтын дагуу оюутан, залуусын цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажил олгогчид, оюутан залуусын хоорондын харилцааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг зохион байгуулагчид хэллээ. 

Эдгээр залууст санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад нь туслах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Ажилтай оюутан” хөтөлбөрийг санаачилжээ.

Одоогийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж хөтөлбөрт оролцох саналаа илэрхийлсэн
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжлийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа “Ерөнхийлөгчийн дэргэд 21 аймгийн оюутан залуучуудын  төлөөллөөс  бүрдсэн оюутны  асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллаж байгаа. Тэд улсын хэмжээнд уулзалт хэлэлцүүлгийг хийхэд оюутан залуус, сурагчдаас хамгийн их гарсан хүсэлт, санал нь ажилтай оюутан хөтөлбөр байсан юм. Оюутнууд эцэг эхдээ үүсэж буй санхүүгийн хүндрэлээс хуваалцах, өөрсдөө ажилтай орлоготой болж суралцах хүсэл сонирхол маш их байна.

Хөтөлбөрт ХНХЯ, МҮХАҮТ болон танхимын гишүүн аж ахуйн нэгж байгууллагууд оролцон дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж хөтөлбөрт оролцох саналаа илэрхийлсэн. Оуюутнууд есдүгээр сар хүртэл бүтэн цагаар ажиллах боломжтой. Хичээл эхлэхээр цагийн ажлын байр мөн яригдах ба нэг удаа яваад дуусахгүй. Жил бүр хэрэгжүүлэх хөтөлбөр болгохын төлөө ажиллана. Өнөөдрийн байдлаар 400 гаруй оюутан "Ажилтай оюутан хөтөлбөр"-т бүртгүүлсэн байна" гэв.

Хөтөлбөрийн хүрээнд энэ зун 1000 оюутныг Монголын 21 аймаг, есөн дүүрэгт ажлын байраар зуучилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж  “Өнөөдөр ажил хийх гэж буй хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөллүүдийн нэгдсэн уулзалт болж байна. Оюутныг ажлын байраар хангадаг эрх зүйн орчин манай улсад байгаа эсэх асуудал энэ үеэр хөндөгдөнө. Оюутнуудаас ирсэн хамгийн их хүсэл санал гомдол нь оюутан ажлын байрны асуудал юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд оюутныг ажилд авдаггүй, орсон ч цалингаа авч чаддаггүй гэх асуудлууд байдаг гэсэн. 

Тиймд хөтөлбөрийн хүрээнд энэ зун 1,000 оюутныг Монголын 21 аймаг, есөн дүүрэгт ажлын байраар зуучлахаар ажиллаж байна. Нэмж хэлэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт оюутныг цагийн ажилд, төгссөн оюутныг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллагуудыг хууль эрх зүйн хүрээнд дэмжих заалт байдаг" гэлээ.

Хөтөлбөрт хамрагдсан оюутан Х.Хүслэн “Бидний хувьд ажилтай байх нь амьдралд их хэрэгтэй. Эцэг эхдээ хүндрэл учруулахгүйгээр хоол, автобусны мөнгөө зохицуулахад нэмэртэй. Оюутан гэхээр газрууд ажилд авахгүй байх хандлага их байдаг. Мөн хичээлийн хажуугаар өөрөө зохицуулж чадвал ажил хийх боломж байдаг” хэмээн ярилаа.