Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голд таван хүн живж, амиа алджээ!

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар халсантай холбоотойгоор голын эрэг дагуу амарч, зугаалах иргэдийн тоо өсжээ.

Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллага хамтран Туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа юм.

Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт таван хүн Туул голын усанд живж, амь насаа алдсан байна. Усанд осолдсон иргэд 18-аас дээш насныхан байжээ.

Урьдчилсан байдлаар тэдний хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэрэмжлүүлэг
Иймд иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадваргүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна.