Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайдын суудал горилогч хөршүүдээ яагаад айлгасныг тайлбарлах ёстой болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй огцрох болж, түүнийг залгамжлах өрсөлдөөн ид өрнөж байна.

Консерватив намаас зургаан хүн нэрээ дэвшүүлснээс одоо гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, гадаар хэргийн сайд Жереми Хант нар тунаж үлдээд байгаа юм.

Гэтэл Борис Жонсоныг тойрсон нэгэн дуулиан дэгдэж, ерөнхий сайдын суудалд хүрэхэд нь саад болж магадгүй болжээ. Өнгөрсөн Баасан гарагийн шөнө Борис Жонсоны гэрээс чанга дуугаар хэрэлдэх, хашгичих чимээ гарч, сандарсан хөршүүд нь цагдаа дуудахад хүрсэн байна.

Уг байранд Жонсон найз бүсгүй Кэрри Саймондстай хамт амьдардаг юм.

Дараа нь ирж шалгасан цагдаа нар ноцтой асуудал үүсээгүйг мэдэгдэж, хөршүүдийг нь тайвшруулснаар хэрэг намжсан байна.

Лондон хотын даргын албыг хашиж байсан Борис Жонсон өнгөрсөн онд хоёр дахь эхнэр Марина Уилерээс салж, шинэ найз бүсгүйтэй болсон юм.

Хэрэг явдлын дараа Британийн улс төрчид, хэвлэлүүд, ард иргэд түүнээс тайлбар хийхийг шаардаж эхэлжээ. Ерөнхий сайдын суудалд түүнтэй өрсөлдөж байгаа Жереми Хант “хүний хувийн амьдралд хошуу дүрэх сонирхолгүй” ч эр хүн шиг зоригтой тайлбар хийхийг Жонсонд уриалсан байна.

Борис Жонсоны бие төлөөлөгч болсон явдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ.

 

Эх сурвалж: BBC