2020/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.50₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад ажилчидтай хийсэн зодооны улмаас Бангладешийн цахилгаан станцын төсөл хойшилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Бангладеш улсад баригдаж байгаа нүүрсээр ажилладаг цахилгаан станцын газар дээр хятад, бангладеш ажилчдын хооронд томоохон мөргөлдөөн гарснаас төслийн дуусах хугацаа хойшилсон талаар албаны хүн Ням гарагт мэдээлжээ.

Бангладеш, Хятад улсууд 50, 50 хувиар хөрөнгө нийлүүлэн босгож байгаа $2.5 тэрбумын өртөгтэй 1,320 Мегаваттын цахилгаан станц ирэх оны эхээр ашиглалтад орох байсан юм.

Нэгэн бангладеш ажилчин осолдож амиа алдсаны дараа нутаг нэгтнүүд нь түүний үхэлд хятад ажилчдыг буруутгаснаар мөргөлдөөн эхэлсэн байна. Үр дүнд нь нэг хятад ажилчин амиа алдаж, зургаан ажилчин бэртжээ.

Цахилгаан станцын төсөл дээр нийт 8,000 хүн ажиллаж байгаагийн 2,700 нь Хятадаас ирсэн ажилчид юм байна.

Мөргөлдөөний дараа 16 бангладеш ажилчныг цагдаа нар саатуулан шалгаж эхэлжээ. Зодооны үеэр станцын зарим үнэтэй техник хэрэгсэл эвдэрч, хулгайд алдагдсан нь төслийг хойшлуулах гол шалтгаан болсон байна.

Зодоонд нийт 600 орчим ажилчин оролцсон тухай цагдаагийн газар мэдээлжээ. Ням гарагаас эхлэн бангладеш ажилчдыг 15 өдөр амрааж, энэ хугацаанд мөргөлдөөний үеэр сүйдсэн станцын барилгын газарт цэгцэлж, цэвэрлэх ажил гүйцэтгэхээр болсныг төслийн менежэр Абдул Мовла мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс “Бүс ба Зам” дэд бүтцийн аварга төсөл хэрэгжүүлж, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа. Үр дүнд нь эдгээр бүс нутгуудад хятад ажилчдын тоо нэмэгдэж, нутгийн иргэдтэй зөрчилдөх үзэгдэл өсөөд байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x