2020/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.50₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Истанбулд дахин сонгууль явуулсан ч Эрдоганы нам дахин ялагдав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг

Туркийн хамгийн том хот болох Истанбулын даргын сонгуулийг өчигдөр дахин явуулахад эрх баригч нам дахин ялагдлаа.

Энэ удаа сөрөг хүчний гол намын нэр дэвшигч Экрем Имамоглу 54 орчим хувийн саналаар ялсан нь тодорхой болжээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд эрх баригч намын нэр дэвшигчийг ялж дуулиан тарьж байв.

Гэвч ерөнхийлөгч Эрдоганы AK (Шударга ёс, Хөгжлийн нам) нам санал хураалтыг будилаантай болсон гэж үзээд дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулсан юм.

Дахин сонгуулийн үр дүн тодорхой болсны дараа эрх баригч намын нэр дэвшигч, ерөнхий сайд асан Бинали Илдирим ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн бол ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ялагчид баяр хүргэжээ.

Өмнө нь “Хэн Истанбулд ялна, тэр Туркэд ялна!” гэж хэлж байсан Эрдоганы хувьд энэ нь том ухралт болж байна.

Сонгуульд хоёр дахиа ялсан Имамоглу тус хотод төдийгүй, улс оронд “шинэ эхлэл” ирж байгааг зарлажээ.

“Бид Истанбулын шинэ хуудсыг нээж байна. Энэ хуудсанд шударга ёс, эрх тэгш байдал, хайр энэрэл бичигдэх юм” гэж хэлсэн Имамоглу ерөнхийлөгч Эрдогантай гар нийлж ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Тэрээр гуравдугаар сард болсон сонгуульд дөнгөж 13,000 саналын илүүгээр ялж байсан бол энэ удаа 775,000 саналын илүүтэй ялалт байгуулжээ.

Ерөнхийлөгч Эрдоган 1994 онд Истанбул хотын дарга болж, анх улс төрийн замналаа эхэлж байсан юм. Тэрээр 2001 онд AK намаа үүсгэн байгуулж, 2003-аас 2014 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаад дараа нь ерөнхийлөгч болж байжээ.

Тиймээс Истанбулд ялагдсан нь Эрдоганы эрин өндөрлөж буйг харуулсан явдал гэж зарим судлаачид дүгнэж байна.

 

Эх сурвалж: BBC

 

x