Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГ АГААР: Энэ сарын 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо, 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

2019 оны зургаадугаар сарын 22-ны 20 цагаас зургаадугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээгээр Улаанбаатар хотод үүлшинэ.

Харин шөнөдөө бага зэргийн, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлвөөр:

Энэ сарын 24-нд зарим газраар, 25, 27-нд ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

 

эх сурвалж: ЦУОШГ