Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг зөвшөөрөлгүй баривчилсан гэж үзжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас өчигдөр шөнө баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шийдэв. 

Шүүхээс Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Ийнхүү Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Урьдчилан хорих 461 дүгээр ангиас суллах болсон байна. 

АТГ-аас М.Энхсайханыг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдэгдсэн юм.