Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Сант" сургуулийн 8 төгсөгч IT-ийн чиглэлээр шууд ажиллах урилга авлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

"Сант" сургуулийн 12-р ангийн сурагчдын 14 дэх төгсөлтийн баяр өнгөрсөн Баасан гарагт боллоо. 

СТЭНФОРД, MIT, Бэркли ГЭХ МЭТ ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ОЛОН сурагч ТЭНЦСЭН

"Сант" сургуулийн сургалтын менежер Д.Уранчимэг "Манай сургуулийг энэ жил 95 хүүхэд төгслөө. Төгсөгчдөөс маань Стэнфорд, MIT, Бэркли гэх мэт гадаадын шилдэг их, дээд сургуулиудад олон хүүхэд тэнцсэн бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтуудаа амжилттай өгч дууслаа. Төгсөгчдөө хараад бахархаж байна. Бүх сурагчдадаа амжилт хүсье” хэмээв.

"МОБИКОМ, ГОЛОМТ БАНК, АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ, НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ, ICT ГРУППЭЭС СУРАГЧДАД АЖЛЫН САНАЛ ТАВИАД БАЙНА"

Specialized Career Consulting компани "Сант" сургуулийн IT-н чиглэлээр суралцах болон ажиллах сонирхолтой сурагчдаас ажлын байранд дээр тавигдах мэдлэг, ур чадвараар шалгалт авсан байна. Ингээд Мобиком Групп, Голомт Банк, Ард Санхүүгийн Нэгдэл, Нэткапитал Санхүүгийн Корпораци, ICT Групп шалгарсан найман төгсөгчид ажилд орох урилгыг төгсөлтийн арга хэмжээний үеэр гардууллаа.

 

Specialized Career Consulting компанийн захирал А.Азбаяр  "Бид сурагчдын логик сэтгэлгээ болон хамгийн өргөн хэрэглэгдэж буй гурван программчлалын хэл дээр ажиллах чадварыг шалгасан. Ажил олгогчдоос ирсэн шаардлага, саналыг үндэслэн оюун ухааны IQ төв шалгалтын материалын агуулгыг бэлдсэн. Ингээд хамгийн өндөр оноо авсан Э.Анхбаяр, О.Бат-Оргил, Ц.Ганхөлөг, Г.Ганхуур, М.Ирмүүн, Э.Тэнгис, Б.Цог, Г.Төгөлдөр нар ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгааг дуулгахад таатай байна.

Одоогийн байдлаар Мобиком, Голомт банк, Ард санхүүгийн нэгдэл, Нэткапитал санхүүгийн корпораци, ICT групп гэсэн таван компани найман сурагчид ажлын байрны урилга өгөөд байгаа. Аль компанийг сонгож ажиллах, эсвэл аль их, дээд сургуульд суралцахаа төгсөгчид өөрсдөө шийднэ. Мэдээллийн технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах эхлэл өнөөдөр тавигдаж байна" гэж хэлээд сурагчдад амжилт хүслээ.

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.