Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ши Жиньпинийг Пёньянд гүн хүндэтгэлтэй угтаж авсан нь

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний Умард Солонгосын нийслэлд хийж буй хоёр өдрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун түүнд урьд өмнө хэнд ч үзүүлээгүй хүндэтгэлийг үзүүлжээ.

Ши Жиньпинийг нисэх онгоцноос буухад Ким Жон Ун өөрийн биеэр угтаж авсан бөгөөд энэ үед 21 удаа ёслолын буудлага хийсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Хүндэт харуулын өмнүүр алхсан удирдагчид задгай дээвэртэй автомашинаар Пёньяны төв хүртэл цугтаа аялахад зам дагуу Умард Солонгосын 10,000 гаруй иргэн жагсаж, баяр хүргэжээ.

Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүнийг Кумсусаны ордонд хүлээж авч уулзсан нь маш ховор тохиолдол гэнэ. Энэ ордонд түүний өвөг эцэг, эцгийн занданшуулсан шарилуудыг тахисан байдаг юм.

Айлчлалын хөтөлбөрийг нууцалж байгаа ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсэд Хятад улс Умард Солонгосыг дэмжиж ажиллахаар Ши Жиньпин, Ким Жон Ун нар тохиролцсон тухай мэдээлж байна.

Эх сурвалж: CNA