Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн бодис, дарсны онцгой албан татварын тэмдэг зэргийг нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсээр хууль бусаар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлжээ. Тодруулбал,

2019.06.15-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 0491 ДГА улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд 20 кг савалгаатай 20 шуудай химийн бодис хийж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лаборитори тус химийн бодисноос авсан дээжид шинжилгээ хийж шалгахад БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр импортолдог химийн бодис кальцийн стеарат гэх бодис болох нь тогтоогджээ.
                            
2019.06.18-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн О нь Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот руу зорчихдоо 2287 ДГС улсын дугаартай ИСТАНА маркын автомашиндаа 37 шуудай буюу 1,400 кг малын хөлдөөсөн бөөрийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Мөн энэ өдөр Монгол Улсын иргэн Э БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 7112 УБО улсын дугаартай ИСТАНА маркын автомашиндаа нэг хайрцаг буюу 49,107 ширхэг дарсны онцгой албан татварын тэмдэг/акц/ нууж хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

 

Эх сурвалж: ГЕГ