Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу жолооч урсгал сөрж, хоёр хүн гэмтжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Согтуу жолооч урсгал сөрөн, машинтай мөргөлдсний улмаас хоёр иргэн гэмтжээ.

Ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо "2019 оны 6 дугаар сарын 21-ний 04:10 цагийн үед Т-Приус маркийн машины  жолооч 35 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Гэсэр сүмийн уулзвараас Бөмбөгөр худалдааны төвийн  баруун урд уулзвар хүртэл урсгал сөрж явсан. 

Ингэхдээ Nissan Juke маркийн машинтай мөргөлдөж, хоёр хүн хөнгөн гэмтсэн зам тээврийн осол гарсан.

Тээврийн цагдаагийн албанаас тус ослыг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна" гэв.

Мөн тэрбээр замын хажуугийн таван хайс, хашлагыг мөргөжээ.

 
 
 
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр, эсвэл баригдахгүй байх зэргээр хөнгөмсөг хандаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа.