Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нэгэн хот компьютерын системээ чөлөөлөхийн тулд хакеруудад $600,000 төлөхөөр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
АНУ-ын нэгэн хот компьютерын системээ чөлөөлөхийн тулд хакеруудад $600,000 төлөхөөр болжээ
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын Флорида мужийн Ривера Бич хотын зөвлөл өнгөрсөн Даваа гарагт хуралдаж, үл мэдэгдэх хакеруудад нэхсэн $600,000-ыг нь төлөх шийдвэр гаргажээ.

Тус хотын захиргааны компьютерын системийг бүхэлд нь хакерууд эзэлж, гартаа оруулсан тул нэхсэн мөнгийг нь төлж, чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн байна.

Тавдугаар сарын 29-ний өдөр тус хотын цагдаагийн албан хаагч өөрт ирсэн имэйлийн хавсралтыг нээснээр вирус идэвхжиж хотын захиргааны бүх компьютерт тархсан юм байна.

Ингээд бүх үйл ажиллагаа нь зогсож, үнэ цэнэтэй мэдээллээ хакеруудад барьцаалуулсан тул Ривера Бич хотын захиргаа буулт хийхээр болжээ.

Хакеруудын нэхсэн мөнгийг биткоин хэлбэрээр шилжүүлэх болсон байна. Мөн энэ явдлын дараа тус хотын захиргаа компьютерын системээ шинэчлэхэд $1 сая орчмыг зарцуулахаар шийдвэрлэжээ. Дахин ийм халдлагад өртөхгүйн тулд хуулийнхан болон мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Ривера Бич хотын захиргааны төлөөлөгч хэвлэлд ярьсан байна.

Сүүлийн жилүүдэд кибер аюул занал ноцтой түвшинд хүрээд байгааг мэргэжилтнүүд АНУ-ын засаг захиргааныханд байнга анхааруулж байгаа ч эрх мэдэлтнүүд уг асуудалд хойрго хандаж байгаа юм.

Ривера Бич хотод тохиолдсон энэ явдал тэдэнд томоохон дохио болж байна. Өмнө нь төр захиргааны компьютерын системүүдэд жижиг хэмжээний халдлагууд гарч байсан бол энэ удаа бүхэл бүтэн хотыг барьцаалсан хэрэг гарсан нь энэ юм.

 

Эх сурвалж: Business Insider, CBS News