2020/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.47₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
11:00
S26
16°
12:00
S26
18°
13:00
S26
20°
14:00
S26
21°
15:00
S26
22°
16:00
S26
22°
17:00
S26
21°
18:00
S26
19°
19:00
S26
16°
20:00
S26
13°
21:00
S26
12°
22:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленский Украин бүсгүйчүүдийг аялал жуулчлалын “брэнд” гэж хэлээд буруудав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг

Саяхан Европын орнуудаар айлчлаад ирсэн Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский болгоомжгүй хэлсэн үгнийхээ төлөө хүмүүст шүүмжлүүлж байна.

Зургаадугаар сарын 17-нд тэр Парист бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа Украины IT салбарыг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхлоо илэрхийлжээ.

Энэ үеэр түүний сэдвээсээ хазайж ярьсан зүйл нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. “Жуулчид Украиныг үзэсгэлэнт байгальтай, амтат хоолтой, сайхан хүмүүстэй, ялангуяа сайхан хүүхнүүдтэй улс гэлцдэг. Тиймээ. Энэ бол манай брэнд юм” хэмээн Зеленский ярьжээ.

Гэтэл Украин эмэгтэйчүүд тэр дор нь сошиал сүлжээнд “янетуристичнийбренд”, “янебренд” (би брэнд биш) гэсэн хаштагтай эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг шүүмжилцгээсэн байна.

“Улс орнууд гадаадын жуулчдад зардаг юмаа аялал жуулчлалын брэнд гэдэг. Жишээ нь бэлэг дурсгал, экспортын бараа гэх мэт. Хэрвээ та сайхан эмэгтэйчүүдээ аялал жуулчлалын брэнд гэж үздэг улсын ерөнхийлөгч бол улс нь гуйлгачин гэсэн үг. Эмэгтэйчүүд нь гадны жуулчдыг зугаацуулахын тулд биеэ үнэлдэг улсыг ингэж хэлнэ” гэж тэмцэгчдийн нэг, сэтгүүлч Марина Усманова хэвлэлд ярьжээ.

Үнэндээ Украин эмэгтэйчүүдийн тухай ганц Зеленский бахархаж яриагүй юм. 2009 онд энэ улсад айлчилсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден “танай улс сайхан хүүхнүүд олонтой юм” гэж тухайн үеийн Украины ерөнхийлөгч Виктор Юшенкод хэлж байжээ.

2011 онд Украины бас нэг ерөнхийлөгч Виктор Янукович Давосын чуулганы үеэр “Украины хотуудад дулаарч, хүүхнүүд хувцсаа нимгэлэх үед гайхамшигтай гоо сайхныг харж болно” гэж ярьж байсныг эх сурвалжууд баталдаг.

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл Украины эмэгтэйчүүдийн 48 хувь, эрчүүдийн 52 хувь тус улсын нийгэмд хүйсээр ялгаварлах үзэл байдаггүй гэж хариулжээ. Мөн эмэгтэйчүүдийн 58 хувь нь Украин бол хүйсийн тэгш эрхийг хангасан улс  гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

x