Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Терроризмтой тэмцэхэд хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаасаа хуваалцаж байна

ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын санаачилгаар Монгол Улсын Засгийн газар, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай тус тус хамтран зохион байгуулж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурал Монгол Улсын Гадаад харилцааны яаманд болж байна.

Энэхүү бүс нутгийн бага хуралд Ази, Европын 180 орчим бодлого тодорхойлогч, иргэний нийгмийн төлөөлөл, Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд болон хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцож, терроризмтой тэмцэхэд хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаасаа хуваалцахаас гадна энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд соёл, шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог сайжруулж, итгэлцэлийг бий болгох, үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулахад бүх нийтийн оролцоог хангах талаар хэлэлцэж байна.

Бүс нутгийн бага хуралд ЕАБХАБ-ыг 2019 онд даргалж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын төлөөлөгч Милан Сиганик, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар хүндэт зочноор мөн оролцож, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог дэмжих, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрсдийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Бүс нутгийн бага хурал нь энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Гэрэл зургууд
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг