Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оргодол этгээдийг хил давах гэж байхад нь баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Д.Төмөр гэгч этгээд Урьдчилан хорих 461 дүгээр ангиас өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр оргон зайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд түүнийг өнөө өглөө Дорноговь аймгаас баривчилсан байна.  

Оргодол Д.Төмөр 2019 оны зургаадугаар сарын 21-ний 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Одоо Замын-Үүд дэх цагдагийн хэлтэст шалгаж байна.