Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Угалзран үерлэж байгаа голоос хүний амь аварч чадсаны дараа үнэхээр сэтгэл бахдам байдаг”

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий “Онцгой байдлын алба”-ыг Засгийн газрын тогтоолоор 2004 онд байгуулж байжээ.

“Онцгой байдлын алба хаагчид жилд дунджаар 1,000 хүний амь насыг авардаг”

Өнөөдөр тус байгууллагын 15 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайд алба сурталчлах өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-ын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Д.Энхбаяр “Аврах ажиллагааны үед аврагчдад хүнд бэрхшээл олон гардаг ч тэр бүгдийг үл хайхран ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн буй орчноо гамшиг ослоос хамгаалан  аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Улсын хэмжээнд ой хэрийн түймэр, үер усны дуудлага зонхилж байна. Аврагчид жилд дунджаар 1,000 гаруй хүний амь насыг гамшиг ослоос авран хамгаалдаг.

Иргэдийн дунд аврагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хувцас хэрэглэлийн хангамж муу байдаг гэсэн ойлголт байдаг. Энэ оны тавдугаар сард гэхэд дээд удирдлагаас дахин хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн аврагчдыг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны өдөр тутмын болон  сар, улирал, жилийн сургалтад  хамруулдаг.

15 жилийн хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, гамшгаас хамгаалах тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өссөн” хэмээн ярилаа.

Парк шинэчлэл 60-70 хувьд хүрэхийн зэрэгцээ 2004-2019 онд Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги салбар шинээр байгуулагдаж, тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн алба хаагчдаар эгнээгээ тэлсээр байгаа аж.

Баярын үйл ажиллагааны үеэр Үндэсний аврах бригадын нэгэн алба хаагч “Угалзран үерлэж байгаа голоос хүний амь насыг аварч чадсаны дараа үнэхээр сэтгэл бахдам байдаг. Бидний мэргэжил эрсдэл өндөртэй хүнээс ур чадвар, хариуцлагатай байдлыг шаарддаг” хэмээн ярив.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 онд шинэчлэн батлуулснаар Онцгой байдлын байгууллагын хүрээнд хууль, эрх зүйн олон шинэчлэлүүд хийгдэж, гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү шилжиж алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангах дүрэм, журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулсан байна.

15 жилийн хугацаанд онцгой байдлын 28 алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амь насаа  алджээ

Онцгой байдлын алба хаагчид 2012 оноос НҮБ-ын мандат дор олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Өнөөдрийг хүртэл нийт 230 алба хаагч халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 17,012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан ч 28 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа  алдсан байна.

Түүхийн энэ он жилүүдэд Онцгой байдлын байгууллагаас хоёр генерал цолтон, таван үйлчилгээний гавьяат ажилтан, нэг Ардын багш төрөн гарсан бөгөөд Төрийн дээд одон медаль болон Онцгой байдлын байгууллагын шагналаар нийт 2,300 алба хаагч шагнагджээ.

фото

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг